БИДНИЙ ТУХАЙ
БИД ХЭН БЭ?
Нексус Коннект ХХК нь 2021 онд байгуулагдсан бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах MNS ISO 17065:2013 эрх бүхий компани юм. Манай компани амьтны ширхэгтээс гаралтай бүтээгдэхүүний баталгаажуулалтын аудит, холбогдох сургалт үйлчилгээг олон улсын жишгийн дагуу үзүүлдэг.
Тогтвортой ноолуурын стандарт (SFA Cashmere Standard)-ын схемийг эзэмшигч Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-ийн Англи Улс дахь толгой байгууллагаас уг стандартыг Монгол Улсад хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу 3 жил хэрэгжүүлж, туршин нэвтрүүлсэн бөгөөд уг ажлын дараагийн үе шат болох ноолуурын сүлжээний хөндлөнгийн баталгаажуулалтыг Нексус Коннект ХХК гүйцэтгэж байна.
Бид хөдөө аж ахуйн тогтвортой, ногоон үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээний бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтаар мэргэших зорилго тавин ажиллаж байна.