ҮЙЛЧИЛГЭЭ

МАЛЫН ГАРАЛТАЙ ШИРХЭГТИЙН СТАНДАРТ

Энэхүү стандарт нь малын гаралтай ширхэгтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд баримтлах ТННЭ-ээс тодорхойлсон шилдэг туршлагуудын нэг юм.  Энэ нь үндсэн таван зарчимтай. Үүнд:

  • Үр ашигтай удирдлага, зохион байгуулалт;
  • Зохистой хөдөлмөр эрхлэлт;
  • Биологийн олон янз байдал ба газар ашиглалт;
  • Малын тавлаг байдал;
  • Ноолууран ширхэгтийн чанарын сайжруулалт юм.

Уг стандартыг малчдын байгууллага буюу хоршоо хэрэгжүүлэх ба манай байгууллага стандартын шаардлагуудын хүрээнд хэрэгжилтийг баталгаажуулж, гэрчилгээ олгодог. Ийнхүү хүчинтэй төгөлдөр гэрчилгээтэй хоршоо ТННЭ-ийн нийлүүлэлтийн сүлжээний оролцогч болно.

Стандартыг доорх линкээс үзнэ үү