ҮЙЛЧИЛГЭЭ
ЦЭВЭР НООЛУУР БОЛОВСРУУЛАХ СТАНДАРТ
Энэхүү стандарт нь боловсруулах үйлдвэрийн хувьд ноолуурын түүхий эдийг цуглуулж бэлтгэх, боловсруулах явцдаа хүний нөөцийн менежмент, байгаль орчны хяналтыг ёс зүйтэй, тогтвортой арга зарчмаар явуулсан гэдгээ баталгаажуулах замаар үйл ажиллагаандаа тэргүүн туршлага нэвтрүүлж ажилладаг болохоо хэрэглэгчид, бренд үйлдвэрлэгчэд нотлон харуулах боломж олгодог.
Уг стандартаар баталгаажсан боловсруулах үйлдвэр нь ТННЭ-ийн гишүүнчлэлтэй Малын гаралтай ширхэгтийн стандарт болон Мөшгөх тогтолцооны стандартын шаардлагыг хангаж байгаа хоршоодоос түүхий эдээ бэлтгэснээр нийлүүлэлтийн сүлжээнд оролцоно.
Стандартыг доорх линкээс үзнэ үү.