БИДНИЙ ТУХАЙ

САЛБАР

НООС НООЛУУРЫН САЛБАР

Монгол Улс дэлхийн хоёр дахь том ноолуур үйлдвэрлэгч бөгөөд нийт дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг үйлдвэрлэдэг. Монгол Улс 2020 онд ойролцоогоор 11.8 мянган тонн түүхий ноолуур бэлтгэжээ. Үнийн дүнгээр нийт 219.5 сая ам.доллар бүхий ноолууран бүтээгдэхүүн экспортолсон ба энэ нь Монгол Улсын нийт экспортын 3 орчим хувийг эзэлж байгаа юм (ХХААЯ, 2022).
Ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 үйл ажиллагаа явуулж, угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Хятад, Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолж байна (ХХААЯ, 2022).

АРЬС ШИРНИЙ САЛБАР

Монгол Улсад арьс ширний гарц 2019 онд 17.6 сая ширхэгт хүрсэн бөгөөд 2011 оноос хойших 8 жилд 71.3%-аар буюу жилд дунджаар 13.1%-аар өссөн байна. Улаанбаатар, Дархан хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас арьс ширийг хагас боловсруулах 14, гүн боловсруулах хуурай цех 4, гүн боловсруулах жижиг үйлдвэр 12, гүн боловсруулах том үйлдвэр 10 байна (ХХААЯ, 2022).