ДҮРЭМ, ЖУРАМ

ГОМДОЛ, ЗАРГА ШИЙДВЭРЛЭХ

1. Зорилго
Энэхүү журмын зорилго нь Нексус Коннект ХХК-ийн (цаашид Нексус гэх) эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны хүрээнд ажиллахдаа ёс зүй, зөв дадлыг дагаж мөрдөх ёстой бөгөөд бид шударга, чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.
Энэхүү журам нь аливаа гомдлыг шударгаар, цаг тухайд нь шийдвэрлэж, боломжтой бол гомдол гаргагчийг сэтгэл ханамжид нийцүүлэн шийдвэрлэж, хамтын ажиллагааг хадгалах, үл ойлголцлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ.

2. Норматив иш таталт

  • MNS ISO/IEC 17065 Тохирлын үнэлгээ- Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага
  • MNS ISO/IEC TP 17026 Тохирлын үнэлгээ. Биет бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн загвар
  • MNS ISO/IEC 17000 Тохирлын үнэлгээ-Тайлбар толь, ерөнхий зарчим
  • MNS ISO 19011:2020 Менежментийн тогтолцоонд аудит хийх заавар

3. Хамрах хүрээ
Баталгаажуулалтын байгууллагын олгосон гэрчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг нээлттэй хүлээн авч, тэдгээрт ижил тэгш хандан шуурхай шийдвэрлэж, хариу өгнө.

4. Нэр томъёоны тайлбар
Зарга – Байгууллагын үйл ажиллагаа болон олгосон гэрчилгээ бусад асуудлаар албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлт

Гомдол – Баталгаажуулалтын гэрчилгээний талаарх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй, хэрэглэгчээс гаргасан хүсэлт

5. Үүрэг хариуцлага
Баталгаажуулалтын албаны дарга- Аливаа санал гомдол, заргыг хүлээн авах, хянан
үзэж үндэслэлтэй шийдвэрлэх, хариу өгөх үүргийг хүлээнэ.

Баталгаажуулалтын менежер

  • Хэрэглэгчээс бичгэн хэлбэрээр ирсэн санал гомдол, заргын асуудлыг хариуцаж шийдвэрлэнэ.
  • Баталгаажуулалтын ажлын өдөр тутмын асуудлаар санал гомдол, заргыг бичгэн хэлбэрээр хүлээн авсан үед шийдвэрийн хариуг бичгэн хэлбэрээр өгөх, аман хэлбэрээр авсан үед тайлбар хийж хариуг өгнө.

6. Үндсэн үйл ажиллагаа
6.1 Баталгаажуулалтын байгууллагын бүх ажилтан хэрэглэгчтэй ярилцаж, баталгаажуулалтын ажлын үр дүнгийн талаар гаргаж буй санал гомдол, заргын асуудлыг нь хүлээж авч болох бөгөөд тухайн санал гомдол, заргыг баталгаажуулалтын менежерт өгнө.

6.2 Баталгаажуулалтын менежер санал гомдол, заргыг аман хэлбэрээр хүлээн авсан бол өөрийн эрхийн хэмжээнд шууд шийдвэрлэж, шуурхай тайлбар хийнэ. Хэрэглэгч бичгэн хэлбэрээр зарга, санал гомдлынхоо хариуг авахыг хүсвэл 1 дүгээр хавсралтад заасан маягтыг бөглүүлж, шийдвэрийг баримтжуулан Баталгаажуулалтын албаны даргаад танилцуулж, зөвшөөрөл авсны дараа өгнө. Санал гомдол, заргын бүртгэлийг 2 дугаар хавсралтад заасны дагуу хөтөлнө.

6.3 Баталгаажуулалтын менежер эсвэл ажлын хэсэг асуудлыг санал гомдол, заргыг хүлээн авсан өдрөөс 10 хоногт багтаан шийдвэрлэж хариуг өгнө. Хариуг удирдлагад танилцуулж, зөвшөөрөл авсны дараа хэрэглэгчид мэдээлнэ.

6.4 Санал гомдол, заргад холбогдсон ажилтнаар тухайн асуудлыг шийдвэрлүүлэхийг хориглоно.

7. Санал гомдол, заргыг шийдвэрлэх арга зам
7.1 Санал гомдол, заргад тусгагдсан асуудлыг холбогдох ажилтан судлан үзэж, алдааг илрүүлэх, шалтгааныг тогтооно.

7.2 Үл тохирол илэрсэн үед Баталгаажуулалтын албаны дарга баталгаажуулалтын менежерийн хамт гомдол, зарга үндэслэлтэй эсэхийг баримтжуулж, залруулах арга хэмжээг тодорхойлно. Нотлогдсон гомдол, заргын хувьд байж болох боломжит шалтгааныг илрүүлнэ.

7.3 Хэрэв шалгалтаар гомдол, зарга үндэслэлтэй нь тогтоогдоогүй бол энэ тухайгаа үйлчлүүлэгчид эргэн мэдээлнэ. Гомдол, зарга үндэслэлтэй нь тогтоогдвол аль болох богино хугацаанд хариу арга хэмжээг хэрэгжүүлж захиалагчид мэдээлнэ өгнө.

7.4 Гомдол, зарга үндэслэлтэй байгаа эсэхэд талууд нэгдмэл санал дүгнэлтэнд хүрэхгүй тохиолдолд хөндлөнгийн хяналт хийлгэж болно.